
Наалинхай бас намжиртай аашинд чинь хүн бүр уярдаг шүү
Анд найз минь энэ л зангаараа байгаарай
Наргиантай бас хөгжөөнтэй занд чинь найз нь хөл алддаг шүү
Алиа хонгор найз минь амьдралд алдах юм бий, олох юм бий
Аль алинд нь өөрийн гэсэн бүхнээ алдахгүй явцгаая хоёул
Намайг үргэлж дэмждэгт чинь баярладаг шүү
Нартад найзтайдаа би баян найз чи минь ч надаар баян
Сайн найз минь үргэлж өөртөө итгээрэй
Саар болгоны ард сайхан болгон хүлээж буйд итгээрэй
Алдаж онох амьдралын тоглоомонд бүү гутраарай
Анд найз минь үргэлж инээд баяслаараа
Өдөр өдрийн нарыг од сартай нь хамт өнгөлж яваарай /Найзууддаа зориулж нэг хүний шүлэгийг бага зэрэг өөрчилж бичсэн болно/


